Энэхүү санг Агваалувсан гэдэг энгийн нэгэн аав, эр нөхөр, алдарт уурхайчин, андын анд, айлын түшиг болсон хүний гэгээн дурсгалд зориулан Үр хүүхэд, ая зээ нар нь байгуулсан билээ.
Бидний аав, Агваанлувсан нь 1951 оны 2-р сарын 23-нд Төв аймгийн Эрдэнэ сумд Баттулгын ууган хүү болон мэндэлсэн. Өсөн төрсөн цагаас эхлэн гэр бүлийн том хүүгийн үүргийг ухамсарлан ойлгож аав ээж, дүү эгчдээ тус нэмрийг тун их хүргэж байжээ. Тэрээр 25 насандаа алдарт, нийслэл Улаанбаатар хотын иргэдийг халуун дулаан байлгах агуу их үйлсэд шамдан орж Налайхын уурхайд залуу насны 20 жилийг өнгөрөөжээ. 4 хүүхдээ өсгөн хүмүүжүүүлэн, энгийн агаал эгэл аж төрж байсан бөгөөд хүсэл мөрөөдөл, эрмэлзлэл тэмүүллээр эрдэм номыг эдийн дээд болгон, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэн бусдад буянтай, бууралд түшигтэй, ядарсанд тустай хүн болоорой гэж үргэлж хэлж сурган байсан нь одоо хүртэл зүрх сэтгэлд үүрд хоногшном. Орой унтсан хүн нэгийг дуулна, өглөө эртэлсэн хүн нэгийг үзнэ гэж хэлээд үүр таван жин, үдшийн бүрийгээр бидний төлөө уул ус, бурхад хаадал мөргөн байсан нь зөвхөн бидний сайн явахын төлөө байсан нь бурханаас ч илүү сэтгэлийг бидэндээ хайрлаж чаджээ. Эрдэм номыг дээдэлсэн энэхүү эгэл гэр бүлд Шинжлэх ухааны 3 доктор, нийгмийн ухааны 2 магистр, 1 шинжлэх ухааны бакалаврын зэргийг үр хүүхдүүд эзэмшжээ.
Хань ижил, үр хүүхдүүд нь:
Балааганы Баттогтох, Сангийн тэргүүн
Агваанлувсангийн Ундраа, ш.у Доктор профессор
Дүгэрсүрэнгийн Дашдорж, том хүргэн хүү, ш.у Доктор
Агваанлувсангийн Хүдрээ, н.у Магистр
Жүтмаан Янжмаа, том бэр охин, ш.у Доктор
Агваанлувсангийн Идрээ, н.у Магистр
Агваанлувсангийн Индраа, ш.у Бакалавр
Кристиан Брайнт, бага хүргэн хүү, ш.у Бакалавр
Дашдоржийн Балжинням, том зээ хүү, Станфордын оюутан
Хүндэт аавынхаа хүсэл мөрөөдлийн үргэлжлэл болгон энэхүү санг олны хүртээл болгож түмэнд тустай, олонд ээлтэй сан болтугай гэсэн өлзийт дэмбэрэлт ерөөлийг дэвшүүлж байна.